Нарийн мэдрэмж нарийн урлагийг л хүснэ. Нарийн урлаг бүдүүн баараг мэдрэмжтэй хүмүүсийнхээр бол учир битүүлэг.Электрон хөгжим дэлхийн сая сая залуусын мэдрэмжийг зангидсан нийтлэг хүсэмжлэл үнэт зүйл болжээ. Тэр бол хотын соёлын үр хөврөл, зөвхөн шинэ үеийнхэн л ойлгож мэдрэх онцгой урлаг юм.электрон хөгжим чамайг хип хоп шиг өргөн өмд өмс гэхгүй, рок шиг үсээ урт ургуул гэхгүй чи зүгээр өөрөөрөө байхад л болоо.Электрон хөгжим бол ямар ч хөгжмийн зэмсэг шиг дугарч чадах ба ямар ч хөгжим дугаргаж чадахгүй аязыг ч дугаргаж чадна. Уламжлалт хөгжим нь тодорхой биет зэмсэг дээр суурилдаг бол электрон хөгжим нь бидний оюун санааны ололт болох технологийн хүчээр төсөөлөл мэдрэмжийн хүссэн өнгө аяз дээр суурилдаг. Үүгээрээ урлагт хувьсгал авчирсан...