Санаа алдаж байгаагаа бусдаас
нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг
орхиж байна гэж итгэж
...Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг хэрхэн үнс болон үлддэгийг
мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж
сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг.
Гаднах төрх минь үнэндээ минийх биш
Гагцхүү цаг хугацааны өмч...
Tөрхөнд минь биш харин зүрхэнд минь дурла
Тэр хэзээ ч хувирахгүй!!!
No favorites to display
When Naranhuu Tengis adds favorites they will be shown here