Жирийн нэг хөвгүүн ...
Хүмүүн заяа гэх аугаа алдар, хувь зохиолыг олж бусдын адил биш, бусдаас өөр биш уртаас урт харгуйн нэгээхэн хэсэгт алхалж яваа "БИ".
... Нэг л гэгээн хүсэл мөрөөдөл өвөрлөн алхалж явна...
Өөрийн өөрийг олох энэ урт харгуйн эрэлд үхэн хатан яваагүй ээ.
Заримдаа бусдын адил "залуу нас" гэх зэвсгийг зөвхөн зүрхээрээ туулаад гармаар ч юм шиг байх. Гэхдээ сэтгэлийн галтанг дагаж сэтгэлийн галаа бөхөөлгүй бусдад илч өгч явах юмсан гэж хүссэн энэ "хүн санаа" надад оршин байх нь бусад бодрол бүхнээс минь даван дийлэх юмаа.
Иймдээ ч даруу төлөв байх минь бүр бага балчир наснаас цэл залуу арван найман насанд минь надад хань болж хэрэг болохдоо хэрэг болж гай болохдоо гай болж явлаа. Сонин юм шүү хүн бүр өөрийн гэсэн дутагдалтай. Тэрнээсээ залхаж түүндээ гомдоно. Би боддогийн : энэ шинж л хүний өмнө хүн гэж ялгагддаг ганц чанар нь юмуу даа гэж. Харин үүнийг яаж илэрхийлэх нь л тэр хүний сайн муу гэх "дүн" тавиулахад хүргэдэг бизээ.
Надад хүн араншин бий. Тэр