Хилэнцийнхэн өшөө авч мэдэх хүмүүс
Хамгийн хэцүү нь Хилэнцийн эрчүүдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр өөрийг нь гомдоож шаналгасан хүнийг хэзээ ч мартахгүй бөгөөд эргээд түүнээс хариу авахаас ч буцахгүй. Тэр байтугай хэрүүл маргааны гол буруутан нь өөрөө байсан ч бусдыг биш өөрийгөө л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дөлийг түймэр болгож болзошгүйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бүх уур, сөрөг сэтгэл хөдлөлөө нэгмөсөн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон үгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бүсгүй өөрт нь ямар ч хэцүү байсан, түүний энэ аймшигт аашийг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа балчир хүүхэд гэж бодож хүлээцтэй, өрөвдөн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бүсгүй, эхнэр нь түүнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзэ